Monday, January 3, 2011

Сайн мэдээ

Он гарсаар би 31 дэх сүүдрээ тосож уулзлаа. Уулзаад ярилцах тусам би өөрийгөө өөрчлөгдөж байгааг ойлгосон. Хүний сүүдэр 30 давхаараа жаахан гутранги тал руугаа хазайдаг байх. Их тэнэгээс бага тэнэг рүү зүглэж буйн шинж гэж би боддог.
Гэхдээ энэ удаад шинэ он гарсных, оны эхний бичилтээ жаахан өөдрөг өнцгөөс хараад "сайн мэдээ" дуулгах санаа байна. 
Өнөөдөр Хятад улс бидний "нүдэн" дээр хөгжиж байна. Хөгшин Европ, Хойд Америк хямарч байна. Харин урд зүгт хөгжил цэцэглэл ид хүчээ авч байна. 
Өмнө бид "Би явж байна Бээжин сууж байна" гэж сонсож байсан бол одоо үнэхээр эсрэгээр "Бид сууж байна Бээжин явж байна" гэж ойлгогдож байна. (Бид гэдгийг жаахад глобаль утгаар нь ойлгохыг хүсье -Others- ч гэх юмуу?) 
Ер нь дэлхийн түүхээс үзэхэд хөгжил цэцэглэлт оргилдоо хүрч байгаа улс гүрэнтэй хил залгаа улсууд дагаж хөгждөг. Тэр нь тохиолдол биш зүй тогтол болсон байдаг. Сайн мэдээ маань ердөө л энэ. 
Гэхдээ амаа ангайж зүгээр суугаад нэмэргүй ээ. Тиймээс ямар нэгэн бодитоор ажил эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хөгжиж байгаа цөмтэй "холбогдох"!

Tuesday, December 14, 2010

Xtreme World

Бид багаасаа л туйлын зүйлс үзсээр байгаад туйлын зүйлд дасал болчиж. Гадаа хүйтэн байна даарч байна гэсэн яриаг гадаадад л сонсоно. Харин манайд бол гадаа хүйтэн байна хөлдөж үхэхнээ гэж ярьдаг, тэр нь ч үнэн хөлдөөд үхсэн тохиолдол зөндөө байдаг. 
Энэ зун 7 сарын 16-нд айхтар халуун өдөр байсан, би сайн санаж байна. Литр 500-гийн ус 4-ийг уухад нэг ч удаагүй шээгээгүй, сүүлд бид яг энэ талаар яриад инээлдэж байсан. Тэр өдөр литр/цаг хөлс гаргасан, нар бидний биеийг түлж байсан. Би шатаж үхсэн тухай сонсож байгаагүй гэхдээ наршиж үхэх тохиолдол зөндөө сонссон. Аз болход бидны арьс үхэр малых шиг болсон байдаг.
+40өөс -40ийг биеэрээ мэдэрдэг сайхан экстрем ертөнцөд амьдардаг бид, сайхаан.
Манайд саван нь хүртэл аймаар хурц үнэртэй, бас хурц үйлчилдэг. Угаахад арьсыг арзайлгана, загатнуулна. Тийм болхоор бид 7 хоног усанд орохгүй,  нэг орхоороо хирээ хуйлруулаад арьсаа арзайлгана. Бид асар бага шүлтлэгтэй ус уудаг аз болход ходоод нь дасцан байдаг. 
Аз жаргал, гай зовлонг максимумаар мэдэрдэг ард түмэн бид, сайхаан. Зовох цаг байхад жаргах цаг ирнээ гэж ярьдаг, тэр нь ч үнэн. 
Бидны зарим нь асар баян, уул уулаар нь газартай төрөл төрлөөр машинтай. Харин зарим нь 7 хоногт нэг удаа хогоор хооллодог хооллоно нь гэждээ хооллосон болдог. Архийг бид огт уудаггүй, эсвэл лүй уудаг хүн гэж 2 л ангилдаг.  Уувал уусан шиг уудаг зун нь нарштал, өвөл нь хөлдтөл.  

Tuesday, December 7, 2010

"Бэлэн Буян'

Хэдэн жилийн өмнө би блог бичиж эхлээд хэдэн жилийн өмнө нэг л өдөр устгаж байсан. Тэгээд өнөөдөр дахиад эхэлж байна. Үүнийг тайлбарлах шаардлага байхгүй байх гэхдээ, мэдэхгүй юм аа.
Хүмүүний амьдрал яагаад сайхан бас сайхан бус явдийм, хувь заяа заадаг гэж үү...  Ёстой мээдкүй.
Гэхдээ жаахан халамцуу байхдаа ийм зүйл бодлоо. Хүн бүрт "бэлэн гоймон" гэдэг шиг "бэлэн буян" байдаг юм шиг санагдлаа. Магадгүй хэн нэгэн амьдралыхаа төлөө нэлээдгүй хөдөлмөрлөж нэлээдгүй амьдралын төлөө зүтгэсэн байг тэгвэл түүний хүүхдүүд идэвхи зүтгэл гаргахгүй байсан ч нэлээд муугүй амьдрах байх түүнийг л "бэлэн гоймон" гэнэ, миний бодлоор. Биш ээ, "бэлэн буян"...
Хэн нэгэн амьдралын төлөө зүтгээгүй бол "fuckin' collapse", хүүхдүүд нь бэлэн гоймонгийн үлдэгдлийг долооё гэсэн ч байхгүй хохь нь.. Өөрсдөө зүтгэхээс өөр замгүй.
Хэрвээ хэн нэгэн нойлоос эхлээд жинхэнэ амжилтыг бий болгосон бол хүүхдүүд нь бэлэн буян идээд сайхан амьдарна. Гэхдээ юм гэдэг хязгаартай нэг л өдөр дуусна. Дараа үе бэлтгэлээ хийхгүй бол жинхэнэ "новш" болно.  Тийм болхоор залуус аа эцэг эхээ жинхэнэ үнэ цэнэ бий болгосон эсэхийг бодоод үз, тийм бол жоохон "давар" үгүй бол "буян" хураа!!!