Monday, January 3, 2011

Сайн мэдээ

Он гарсаар би 31 дэх сүүдрээ тосож уулзлаа. Уулзаад ярилцах тусам би өөрийгөө өөрчлөгдөж байгааг ойлгосон. Хүний сүүдэр 30 давхаараа жаахан гутранги тал руугаа хазайдаг байх. Их тэнэгээс бага тэнэг рүү зүглэж буйн шинж гэж би боддог.
Гэхдээ энэ удаад шинэ он гарсных, оны эхний бичилтээ жаахан өөдрөг өнцгөөс хараад "сайн мэдээ" дуулгах санаа байна. 
Өнөөдөр Хятад улс бидний "нүдэн" дээр хөгжиж байна. Хөгшин Европ, Хойд Америк хямарч байна. Харин урд зүгт хөгжил цэцэглэл ид хүчээ авч байна. 
Өмнө бид "Би явж байна Бээжин сууж байна" гэж сонсож байсан бол одоо үнэхээр эсрэгээр "Бид сууж байна Бээжин явж байна" гэж ойлгогдож байна. (Бид гэдгийг жаахад глобаль утгаар нь ойлгохыг хүсье -Others- ч гэх юмуу?) 
Ер нь дэлхийн түүхээс үзэхэд хөгжил цэцэглэлт оргилдоо хүрч байгаа улс гүрэнтэй хил залгаа улсууд дагаж хөгждөг. Тэр нь тохиолдол биш зүй тогтол болсон байдаг. Сайн мэдээ маань ердөө л энэ. 
Гэхдээ амаа ангайж зүгээр суугаад нэмэргүй ээ. Тиймээс ямар нэгэн бодитоор ажил эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хөгжиж байгаа цөмтэй "холбогдох"!

0 comments:

Post a Comment