Бид багаасаа л туйлын зүйлс үзсээр байгаад туйлын зүйлд дасал болчиж. Гадаа хүйтэн байна даарч байна гэсэн яриаг гадаадад л сонсоно. Харин манайд бол гадаа хүйтэн байна хөлдөж үхэхнээ гэж ярьдаг, тэр нь ч үнэн хөлдөөд үхсэн тохиолдол зөндөө байдаг.
Энэ зун 7 сарын 16-нд айхтар халуун өдөр байсан, би сайн санаж байна. Литр 500-гийн ус 4-ийг уухад нэг ч удаагүй шээгээгүй, сүүлд бид яг энэ талаар яриад инээлдэж байсан. Тэр өдөр литр/цаг хөлс гаргасан, нар бидний биеийг түлж байсан. Би шатаж үхсэн тухай сонсож байгаагүй гэхдээ наршиж үхэх тохиолдол зөндөө сонссон. Аз болход бидны арьс үхэр малых шиг болсон байдаг.
+40өөс -40ийг биеэрээ мэдэрдэг сайхан экстрем ертөнцөд амьдардаг бид, сайхаан.
Манайд саван нь хүртэл аймаар хурц үнэртэй, бас хурц үйлчилдэг. Угаахад арьсыг арзайлгана, загатнуулна. Тийм болхоор бид 7 хоног усанд орохгүй, нэг орхоороо хирээ хуйлруулаад арьсаа арзайлгана. Бид асар бага шүлтлэгтэй ус уудаг аз болход ходоод нь дасцан байдаг.
Аз жаргал, гай зовлонг максимумаар мэдэрдэг ард түмэн бид, сайхаан. Зовох цаг байхад жаргах цаг ирнээ гэж ярьдаг, тэр нь ч үнэн.
Бидны зарим нь асар баян, уул уулаар нь газартай төрөл төрлөөр машинтай. Харин зарим нь 7 хоногт нэг удаа хогоор хооллодог хооллоно нь гэждээ хооллосон болдог. Архийг бид огт уудаггүй, эсвэл лүй уудаг хүн гэж 2 л ангилдаг. Уувал уусан шиг уудаг зун нь нарштал, өвөл нь хөлдтөл.
Дээр үеийн хуучин блогийг чинь уншиж байсан юм байна. Сая ч бас санаандгүй блогийг чинь олов. 2 бичлэгийг чинь уншаад та өөрөө уналтанд орсон юм уу да гэж бодогдохоор байлаа.
ReplyDelete